Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 12:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь.Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ.Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ?Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?

2. Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ.Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ.Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол.

3. Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ.Та намайг хардаг билээ.Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ.Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч,уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!

4. Газар нутаг хэдий болтол гашуудаж,хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ?Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тулэнд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.

5. “Хэрэв чи хүнтэй гүйгээд ядарсан болчи морьтой яаж уралдажчадах билээ?Хэрэв чи амар амгалангийн оронд унаж байвал чи Иорданы шугуйд яах билээ?

6. Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн,тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж,тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан.Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ”.

7. “Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв.Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 12