Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 11:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.

6. ЭЗЭН надад “Эдгээр бүх үгсийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан, «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.

7. Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.

8. Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл»” хэмээн айлдав.

9. Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.

10. Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 11