Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 11:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.

12. Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед үнэхээр аврахгүй.

13. Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.

14. Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.

15. Миний хайрт олон бузар муу үйлс хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ?Өргөлийн мах та нарыг гамшгаас чинь ангижруулж чадах уу?Ингэснээр та нар баярлах уу?

16. ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод” гэж дуудав.Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов.Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ.

17. Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.

18. Үүнээс гадна, ЭЗЭН надад үүнийг мэдүүлж, би мэдсэн юм.Тэгээд Та надад тэдний үйлсийг харуулсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 11