Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 11:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдахдаа

2. “Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл.

3. Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай.

4. Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэж тушаасан нь

5. өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.

6. ЭЗЭН надад “Эдгээр бүх үгсийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан, «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.

7. Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.

8. Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл»” хэмээн айлдав.

9. Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 11