Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 10:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.

2. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үндэстнүүдийн замуудыг бүү сур.Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай.

3. Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ.Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.

4. Тэд мөнгө болон алтаар чимдэг.Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.

5. Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй.Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай!Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.

6. ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй.Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.

7. Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ?Үнэхээр энэ нь Танд зохистой.Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.

8. Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.Тэдний шүтээн бол мод.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 10