Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 1:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭНий үг над дээр ирж Иеремиа, чамд юу харагдаж байна вэ?» гэхэд би—Гүйлс модон таяг харж байна гэв.

12. Тэгтэл ЭЗЭН надад—Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.

13. ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж,—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би—Хойд зүгээс хэлтийсэн буцалж буй тогоо харагдаж байна гэв.

14. Тэгтэл ЭЗЭН надад—Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.

15. Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 1