Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв!Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.

2. Сайн алтаар үнэлэгдэж байсан Сионы эрдэнэт хөвгүүд хэрхэн ваарчны гарын ажил болох шавар ваар мэт болов!

3. Цөөвөр чононууд ч хүртэл хөхөө өгч, бэлтрэгүүдээ тэжээдэг.Миний ард түмний охин цөл дэх тэмээн хяруул мэт харгис болов.

4. Цангаснаас болж нялхсын хэл тагнайдаа наалдана.Багачууд талх гуйх боловч хэн ч хувааж өгөхгүй юм.

5. Амттаныг иддэг байсан хүмүүс гудамжнуудад хаягдана.Нил ягаан бөс даавуу өмсдөг байсан хүмүүс үнсний сав тэвэрнэ.

6. Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм.Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.

7. Түүний ариусгагдсан хүмүүс цаснаас ч цэвэр бөгөөд тэд сүүнээс ч цагаан байлаа.Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байв.

8. Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов.Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 4