Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.

7. Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив.Тэрээр гинжийг минь хүнд болгов.

8. Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.

9. Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж,миний жимийг тахир болгов.

10. Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт,Далд газруудад байх арслан мэт юм.

11. Тэрээр замуудыг минь хажуу тийш эргүүлж, намайг хэсэгчлэн тастав.Тэр намайг үгүйрүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3