Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:57-65 Ариун Библи, 2004 (АБ2004)

57. Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ.“Бүү ай!” гэж Та айлдав.

58. Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ.Та амийг минь зольсон.

59. ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ.Хэргийг минь шүүгээч.

60. Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгыг Та харсан билээ.

61. ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.

62. Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.

63. Тэдний сууж, босохыг хараач.Би тэдний шог дуу нь юм.

64. ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.

65. Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3