Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:45-63 Ариун Библи, 2004 (АБ2004)

45. Та биднийг ард түмнүүдийн дунд хог хаягдал, баас болгосон.

46. Бидний бүх дайснууд бидний эсрэг амаа нээв.

47. Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.

48. Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.

49. Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд

50. ЭЗЭНийг доошоо харж, тэнгэрээс харах хүртэл ингэдэг юм.

51. Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.

52. Миний дайснууд шалтгаангүйгээр намайг шувуу адил харважээ.

53. Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.

54. Толгой дээр минь ус урссан.“Би таслагдав” гэж би хэлэв.

55. Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН.

56. “Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач” гэсэн миний дууг Та сонсжээ.

57. Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ.“Бүү ай!” гэж Та айлдав.

58. Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ.Та амийг минь зольсон.

59. ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ.Хэргийг минь шүүгээч.

60. Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгыг Та харсан билээ.

61. ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.

62. Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.

63. Тэдний сууж, босохыг хараач.Би тэдний шог дуу нь юм.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3