Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:29-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.

30. Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.

31. Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.

32. Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол,Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.

33. Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.

34. Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах,

35. Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх,

36. шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.

37. Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?

38. Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?

39. Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?

40. Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая.

41. Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.

42. Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.

43. Та уураар хучин, биднийг мөшгөсөн.Та өршөөлгүйгээр хядсан.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3