Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:21-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.

22. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.

23. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.

24. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”.

25. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.

26. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.

27. Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.

28. Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг.

29. Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.

30. Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.

31. Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.

32. Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол,Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.

33. Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.

34. Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах,

35. Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх,

36. шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.

37. Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?

38. Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?

39. Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3