Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.

18. Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.

19. Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.

20. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.

21. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.

22. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.

23. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.

24. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”.

25. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3