Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.

14. Би өөрийн бүх хүнд тохуурхал буюу бүхэл өдрийнх нь шог дуу нь боллоо.

15. Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.

16. Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж,намайг тоосон дунд нөмрүүлэв.

17. Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.

18. Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.

19. Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.

20. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.

21. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.

22. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.

23. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3