Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 1:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү?Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон,миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.

13. Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв.Тэрээр хөлд минь тор хаяжээ.Тэр намайг гэдрэг харуулжээ.Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.

14. Миний гэм буруу буулга болжээ.Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо.Тэд хүзүүн дээр минь иржээ.Тэрээр хүчийг минь доройтуулав.Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.

15. Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ.Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав.Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.

16. Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг.Нүд минь усаар урсана.Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна.Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров”.

17. Сион гараа сунгана.Түүнийг тайтгаруулах хэн ч алга.Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ.Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.

18. “ЭЗЭН бол зөв шударга.Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ.Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун.Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.

19. Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв.Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.

20. Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна.Миний сүнс ихэд зовж байна.Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв.Гудамжинд илд хяддаг.Гэр дотор ч үхэл мэт буюу.

21. Намайг ёолохыг тэд сонссон чНамайг тайтгаруулах хэн ч алга.Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод,Таны үйлдсэнд тэд баярлаж байна.Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.

22. Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг.Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач.Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна”.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 1