Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ?Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ!Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!

2. Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна.Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй.Түүний бүх найз түүнээс урвацгаажээ.Тэд түүний дайснууд болцгоожээ.

3. Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов.Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловчамралтыг эс олжээ.Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.

4. Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна.Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ.Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.

5. Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг.Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ.Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.

6. Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ.Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов.Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.

7. Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана.Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй.Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 1