Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 7:24-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.

25. Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.

26. Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэн боловч алах, эсвэл цөлөх, эсвэл эд хөрөнгийг нь хураах, эсвэл шоронд хорих ч бай, тэр хүн хатуу яллагдаг”.

27. Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг чимэглэхээр энэ мэт зүйлийг хааны зүрхэнд оруулсан бидний эцэг дээдсийн Бурхан, ЭЗЭН магтагдах болтугай.

28. Учир нь Тэр хаан болон хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө над уруу хайр энэрлээ сунгасан. Ийнхүү миний дээрх миний Бурхан ЭЗЭНий мутраар би хүчирхэгжиж, Израилийн удирдах хүмүүсийг өөртэйгөө хамт явуулахаар би цуглуулав.

бүрэн бүлгийг уншина уу Езра 7