Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 7:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. бас Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан болон түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн мөнгө, алтыг,

16. Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас

17. энэ мөнгөөр чи бухнууд, хуцууд болон хургануудыг хичээнгүйлэн худалдан авч, тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй нь хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө!

18. Чамд болон ах дүү нарт чинь үлдсэн алт, мөнгөөр юу нь сайн хэмээн санагдана, чи Бурханыхаа хүслийн дагуу хийгтүн!

19. Бас чиний Бурханы өргөөний үйчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө бүрэн бүтнээр нь хүргэ!

20. Бурханы өргөөний төлөө үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга!

21. Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх мужуудын бүх жасын нярав нарт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой.

22. Зуун мөнгөн талант, зуун кор улаан буудай, зуун бат дарс, зуун бат тос, мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг!

бүрэн бүлгийг уншина уу Езра 7