Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 7:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,

2. Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү,

3. Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү,

4. Мераиот нь Зерахиагийн хүү, Зехариа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү,

5. Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.

6. Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.

7. Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав.

8. Тэрээр хааны долоо дахь жилийн тавдугаар сард Иерусалимд ирэв.

9. Тэрээр нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос гарч эхлээд, түүний Бурханы сайн мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ.

10. Учир нь Езра ЭЗЭНий хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.

11. ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын зарлигийн хуулбар нь энэ юм.

12. “Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан болтугай! Одоо

13. Миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар болон левичүүд чамтай хамт явж болно хэмээн би зарлиг гаргав.

14. Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар асуухаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон, илгээгдэж буй болохоор,

бүрэн бүлгийг уншина уу Езра 7