Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 6:14-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав.

15. Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.

16. Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв.

17. Тэд Бурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв.

18. Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов.

19. Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив.

бүрэн бүлгийг уншина уу Езра 6