Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 5:6-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм.

7. Тэд түүнд дараах зүйлийг бичсэн мэдээллийг илгээжээ. “Дариус хаанд, бүх амар амгаланг айлтгая.

8. Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй!

бүрэн бүлгийг уншина уу Езра 5