Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 5:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эш үзүүлэгчид болон эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд

2. Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.

3. Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж,—Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв.

4. Тэгэхэд бид тэр дагуу тэдэнд уг барилгыг дахин босгож байсан хүмүүсийн нэрсийг хэлэв.

5. Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай бичгээр хариу иртэл тэд тэднийг зогсоосонгүй.

6. Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм.

бүрэн бүлгийг уншина уу Езра 5