Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 4:17-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж “Амар тайван болтугай!

18. Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой.

19. Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ.

20. Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.

21. Тиймээс одоо тэдгээр хүмүүсийг ажлаа зогсоож, намайг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй хэмээн тушаа.

22. Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Хаадад хор хохирол учруулахыг ихэсгэх хэрэг юу байна вэ?” хэмээжээ.

23. Тэгээд Артаксеркс хааны баримт бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим уруу иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр зогсоов.

24. Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.

бүрэн бүлгийг уншина уу Езра 4