Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 4:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,

2. Зеруббабел болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдэд хандан,—Бид та нартай хамт барилцъя. Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байв гэв.

3. Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн бусад тэргүүнүүд тэдэнд—Манай Бурханд өргөө барилцахад та нарт бидэнтэй адил зүйл юу ч байхгүй! Харин Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.

4. Тэгэхэд тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгаад,

бүрэн бүлгийг уншина уу Езра 4