Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно.

2. Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол

3. Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр,

4. Сефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр,

5. Арагийн хөвгүүд долоон зуун далан тав,

6. Иешуа ба Иоабын хөвгүүдээс, Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр,

7. Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв,

8. Заттугийн хөвгүүд есөн зуун дөчин тав,

9. Заккаин хөвгүүд долоон зуун жар,

10. Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр,

бүрэн бүлгийг уншина уу Езра 2