Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 10:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй.

7. Тэд бүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд

8. гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов.

9. Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.

бүрэн бүлгийг уншина уу Езра 10