Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 10:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэгтэл бүх чуулган чанга дуугаар хариулан—Энэ зөв! Таны хэлсэнчлэн, энэ нь бидний гүйцэтгэх ёстой үүрэг.

13. Гэвч олон хүмүүс байна, мөн одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар ч нэг юм уу, хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь бид энэ хэрэгт ихээр тэрсэлжээ.

14. Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.

15. Зөвхөн Асахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд, Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив.

16. Гэвч цөлөгдөгсөд түүнчлэн үйлдэцгээв. Тэгээд тахилч Езра тэдний эцгүүдийн бүлүүд бүрийн төлөө эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох хүмүүсийг бүгдийг нэрээр нь сонгов. Тэгээд аравдугаар сарын эхний өдөр тэр хэргийг нарийвчлан үзэхээр тэд цуглав.

17. Тэд нэгдүгээр сарын эхний өдөр гэхэд харь эхнэр авсан бүх хүмүүсийг нарийвчлан тогтоож дуусжээ.

18. Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.

19. Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.

20. Иммерийн хөвгүүдээс Ханани, Зебадиа,

21. Харимын хөвгүүдээс Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел болон Уззиа,

22. Пашхурын хөвгүүдээс Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад болон Еласа нар байв.

23. Левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (тэр нь Келита), Петахиа, Иуда болон Елиезер нар байв.

24. Дуучдаас Елиашиб байв. Хаалгачдаас Шаллум, Телем болон Ури нар байв.

бүрэн бүлгийг уншина уу Езра 10