Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 10:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.

2. Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад—Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна.

3. Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!

4. Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв.

5. Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв.

6. Тэгээд Езра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй.

7. Тэд бүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд

бүрэн бүлгийг уншина уу Езра 10