Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 9:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудсан.

4. ЭЗЭН түүнд—Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.

5. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь—Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Та нарын нүд өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй.

6. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.

7. Тэр тэдэнд—Сүмийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван, хот доторх хүмүүсийг цохиж алав.

8. Тэд хүмүүсийг цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад—Ээ халаг, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр Өөрийн хилэнг асгаснаараа Израилийн хамаг үлдэгсдийг устгаж байна уу? гэж хашхирлаа.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 9