Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 8:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.

5. Тэгээд Тэр надад—Хүний хүү, одоо хойд зүг уруу нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүг уруу нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.

6. Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

7. Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, харагтун, хананд нэгэн нүх байв.

8. Тэр надад—Хүний хүү, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв.

9. Тэгээд Тэр надад—Дотогш орж, тэдний энд үйлдэж буй бузар жигшүүрт юмсыг хар гэв.

10. Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв.

11. Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв.

12. Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.

13. Тэр надад—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

14. Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 8