Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 8:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв.

11. Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв.

12. Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.

13. Тэр надад—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

14. Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв.

15. Тэр надад—Хүний хүү, чи харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

16. Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 8