Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 7:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Миний мэлмий өрөвдөн харахгүй, Би хэлтрүүлэхгүй. Та нарын жигшүүрүүд дунд чинь байсаар байх үед Би зам мөрийн чинь дагуу чамд буцаан төлөх болно. Тэгэхэд ЭЗЭН Би цохиж байгааг та нар мэдэх болно.

10. Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Чиний мөхөл гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн.

11. Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй.

12. Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна.

13. Үнэхээр тэд хоёулаа амьд байх зуур худалдагч нь зарсан юмаа буцааж авахгүй. Учир нь тэдний бүх олон түмний тухай үзэгдэл нь зайлуулагдахгүй бөгөөд тэдний хэн нь ч гэм буруугаар өөрийн амьдралаа батжуулахгүй.

14. Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм.

15. Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Талд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно.

16. Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.

17. Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.

18. Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.

19. Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 7