Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 7:24-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана.

25. Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй.

26. Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 7