Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 7:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана.

22. Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана.

23. Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.

24. Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана.

25. Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй.

26. Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана.

27. Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөх бөгөөд нутгийн ард түмний гарууд чичирнэ. Тэдний байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, тэдний шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 7