Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 7:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм.

15. Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Талд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно.

16. Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.

17. Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.

18. Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.

19. Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм.

20. Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно.

21. Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана.

22. Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана.

23. Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 7