Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 5:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир”

8. тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.

9. Та нарын хамаг жигшүүрүүдийн төлөө, Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч үл үйлдэх хэргийг та нарын дунд үйлдэх болно.

10. Тийм учраас та нарын дунд эцгүүд нь хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, чиний бүх үлдэгсдийг дөрвөн зүгт тараана”.

11. Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.

12. Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 5