Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 5:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүний хүү чиний хувьд, хурц илдийг авч, түүнийг үсчний тонгорог мэт толгой ба сахлаа хусахад хэрэглэ. Дараа нь жинлэх жинлүүрийг авч, үсийг хуваа.

2. Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно.

3. Мөн тэднээс цөөн хэдийг авч, тэднийг нөмрөгийнхөө хормойд уя.

4. Дахин тэдний заримыг авч, тэднийг галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тарна.

5. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн төвд тавьж, түүнийг улсуудаар хүрээлүүлэв.

6. Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.

7. Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир”

8. тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 5