Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 47:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.

15. Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл,

16. Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм.

17. Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ.

18. Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм.

19. Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм.

20. Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм.

21. Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун.

22. Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно.

23. Харь хүний сууж буй овог дотор нь та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 47