Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 47:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв.

2. Тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, тойруулан зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан явав. Харагтун, ус өмнө талаас алгуурхнаар урсаж байв.

3. Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.

4. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав.

5. Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гатлаж чадахааргүй гол байв.

6. Тэр надад—Хүний хүү чи үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцаан аваачив.

7. Намайг буцаж ирсэнд, харагтун, голын эрэг дээр нэг талд ба нөгөөд маш олон мод байв.

8. Дараа нь тэр надад айлдахдаа—Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа юм. Дараа нь тэд далайд цутгагдахаар далайн зүг урсаж, далайн ус нь цэнгэг болдог.

9. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.

10. Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Тэнгисийн загас адил үлэмж их болно.

11. Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 47