Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 46:17-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.

18. Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм»” хэмээгтүн гэв.

19. Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв.

20. Тэр надад—Энэ бол тахилч нарын гэмийн төлөөх тахил, нүглийн төлөөх тахилыг чанаж, идээн өргөлийг жигнэх газар юм. Энэ нь тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн тулд юм гэв.

21. Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв.

22. Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв.

23. Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв.

24. Дараа нь тэр надад—Эдгээр нь өргөөний үйлчлэгчид ард олны тахилуудыг чанадаг газрууд юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 46