Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 46:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. «Хэрэв ноён өөрийн өвөөс хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно.

17. Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.

18. Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм»” хэмээгтүн гэв.

19. Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 46