Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 46:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.

11. Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.

12. Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.

13. Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой.

14. Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл болох ефагийн зургааны нэг сайн гурилыг чийглэхийн тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөл нь мөнхөд үргэлжлэх тогтоол юм.

15. Ийнхүү байнгын шатаалт тахилд зориулан өглөө бүр тэд хурга, идээн өргөл ба тосыг бэлтгэх ёстой».

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 46