Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 45:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм.

6. Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.

7. Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой.

8. Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой».

9. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10. «Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой.

11. Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 45