Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 45:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдсан байх ба эргэн тойронд түүний сул газар байхаар тавин тохой байх ёстой.

3. Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, хамгийн ариун газар байх болой.

4. Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгчид болох тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой.

5. Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгчид болох левичүүдэд болон тэдний оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм.

6. Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.

7. Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн, баруун тал нь баруун зүг уруу, зүүн тал нь зүүн зүг уруу үргэлжлэх бөгөөд уртаараа хувиудын нэгтэй адил, баруун хилээс зүүн хил хүртэл байх болой.

8. Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү Миний ноёд Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин тэд газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой».

9. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10. «Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой.

11. Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа болон бат адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.

12. Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел ба арван таван шекел нь та нарын нэг мане байх болой.

13. Та нарын өргөх өргөл нь энэ юм. Улаан буудайн омероос ефагийн зургааны нэгийг арвайн омероос ефагийн зургааны нэг,

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 45