Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 45:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүллийг хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил болон эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16. «Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой.

17. Найр наадам, шинэ сарын баяр ба амралтын өдөр, Израилийн гэрийн бүх товлогдсон баярууд дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг байх болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилыг тэр хангах ёстой».

18. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар өө сэвгүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэрлэх ёстой.

19. Тахилч нь нүглийн төлөөх тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөгт болон дотоод хашааны дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой.

20. Төөрч буй, эсвэл гэнэн аливаа хүний төлөө та нар уг сарын долоонд ийнхүү үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.

21. Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Дээгүүр Өнгөрөх баяр буюу долоо хоногийн баярыг хийх ёстой. Исгээгүй талхыг ид.

22. Тэр өдөр ноён өөрийнхөө төлөө болон нутгийн хамаг ард түмэнд зориулан нүглийн төлөөх тахилын бухаар хангах ёстой.

23. Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүрд нь өө сэвгүй долоон бух, долоон хуцыг болон өдөр бүр нүглийн төлөөх тахилд нэг ухныг тэр хангах ёстой.

24. Идээн өргөл болгон тэр нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, нэг ефатай хамт нэг хин тосыг хангах ёстой.

25. Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил, долоон хоног нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой».

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 45