Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 44:25-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү, эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.

26. Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой.

27. Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хашаанд ариун газарт орох өдрөө өөрийн нүглийн төлөөх тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

28. «Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм.

29. Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой.

30. Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.

31. Үхсэн, эсвэл тастчуулсан аливаа шувуу, эсвэл араатны сэгийг тахилч нар идэх ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 44