Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 44:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. «Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой.

17. Тэд дотоод хашааны дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хашааны дааман хаалганууд болон өргөөн дотор тэд үйлчилж байхдаа тэд ноосон хувцастай байх ёсгүй.

18. Тэдний толгойд маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй.

19. Тэд гаднах хашаа уруу гарах үед, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, тэдгээрийг ариун танхимуудад тавих ёстой. Дараа нь өөрсдийн хувцсаар ард түмэнд ариун байдлыг дамжуулахгүйн тулд тэд өөр хувцас өмсөх ёстой.

20. Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч өөрсдийн туг үснүүдийг урт ургуулж болохгүй. Тэд толгойн үсээ зөвхөн тайрах ёстой.

21. Тахилч нарын хэн нь ч дотоод хашаанд орох үед дарс ууж болохгүй.

22. Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 44