Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 43:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой ба өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой ба өргөн нь нэг тохой байх болой.

15. Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой бөгөөд тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.

16. Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн бөгөөд тал бүрээрээ шоо дөрвөлжин байх болой.

17. Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн бөгөөд түүний тойрох зах нь хагас тохой, түүний суурь нь эргэн тойрондоо нэг тохой ба гишгүүрүүд нь зүүн зүг уруу харсан байх болно гэв.

18. Тэр надад айлдахдаа—Хүний хүү, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цусыг цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд нь энэ юм.

19. Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

20. “Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр болон булангийн дөрвөн өнцөг, тойргийн захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой.

21. Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой.

22. Хоёр дахь өдөрт өө сэвгүй ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой.

23. Түүнийг цэвэршүүлж дуусаад өө сэвгүй залуу бухыг, бог малаас өө сэвгүй хуцыг чи өргөх ёстой.

24. Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой.

25. Долоо хоногийн турш нүглийн төлөөх тахилд зориулан өдөр бүр ямаа бэлтгэ. Бас өө сэвгүй бух болон бог малаас хуц бэлтгэгдэх ёстой.

26. Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой.

27. Тэд эдгээр хоногуудыг дуусгахад, найм дахь өдөр болон түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр та нарын шатаалт тахилуудыг болон эвийн тахилуудыг өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно.” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 43