Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 42:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв.

3. Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.

4. Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв.

5. Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв.

6. Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв.

7. Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв.

8. Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв.

9. Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв.

10. Тусгаарлагдсан талбай болон байшин уруу харсан, зүүн зүг уруу чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв.

11. Тэдгээрийн өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил урт бөгөөд тэдгээрийн өргөний дагуу ба тэдгээрийн бүх гарцууд нь байгууламж болон орох хаалгуудын дагуу байв.

12. Танхимуудын өмнө зүг уруу чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээр уруу ороход, зам нь зүүн зүг уруу чиглэсэн хэрмийн урд талд байв.

13. Дараа нь тэр надад—Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.

14. Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 42