Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 42:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Танхимуудын өмнө зүг уруу чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээр уруу ороход, зам нь зүүн зүг уруу чиглэсэн хэрмийн урд талд байв.

13. Дараа нь тэр надад—Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.

14. Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв.

15. Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүг уруу харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив.

16. Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв.

17. Тэр хойд талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв.

18. Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун савааг хэмжив.

19. Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун саваа хэмжив.

20. Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 42